Friday, November 21, 2008

АРЪЯАБАЛЫН БЯСАЛГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?


Та бүхэн гэгээрэлд хүргэдэг янз янзын арга, бясалгалын тухай сонссон байх, үнэхээр ч олон янзын арга байдаг. Гэхдээ төгс гэгээрэлд хүргэж чадах цорын ганц арга л бий. Эхэндээ та янз бүрийн зам мөрөөр явж болох л юм, Гэвч та оргилд хүрэхийг хүсч байгаа бол энэ зам мөрт л орох хэрэгтэй болно. Энэ арга бол чанагуухи ертөнцийнх бөгөөд хүний үг хэлээр тодорхойлон гаргах аргагүй юм. Бясалгалын энэ эгэл жирийн аргатай танилцахаас өмнө би өөрөө олон янзын аргыг туршиж үзсэн.

Тухайлбал: Түвдийн Бурханы шашны нууц тарнийн ёс, Тайланд, Бирмийн янз бүрийн бясалгалын сургаал гэх мэт...
Энэ бүхэн маш их цаг хугацаа авахаас гадна ийм аргаар бясалгахад өдий төдий багаж хэрэгсэл шаардлагатай болдог. Харин Аръяабалын бясалгалд ийм зүйл хэрэглэдэггүй. Энэ арга бусдыгаа бодохноо хамгийн энгийн.

Та хаа дуртай газраа цэцэрлэг, автобус, галт тэргэнд бясалгал хийж Бурханы энергитэй нэвтрэлцэж болно.Аврал хамгааллыг мэдрээд зогсохгүй Бурхантай нүүр нүүрээр харалцах болно. Би та бүхнийг надад итгэ гэж гуйж ятгахгүй. Гагцхүү та өөрөө өдөр бүр бясалгаж, туршлага дээр амсаж мэдэрч үз...Намайг Аръяабалын бясалгалын аргыг танд уламжлан өгсний дараа та бясалгал хийж, өөрт тань байгаа энэ нь юу гээчийн хүч юм, өөрөө мартаж орхисон юу гээчийн авъяас чадвар юм, оюун ухааныхаа ямар хэсгийг ашигладаг байв, та хэн юм бэ?,ертөнц дахинд ямар байр суурь эзэлж байна гэдгээ дотоод талаасаа эрэн хайх болно. Та эрэн эрсээр нэгэн цагт олно...Энэ ертөнцийн болон чанагуухи ертөнцийн гэсэн хоёр төрлийн дуу аялгуу байдаг. Энэ ертөнцийнх нь бидний сонсгол ба сэтгэцийн ая тухтай байдалд чухал. Харин чанагуухи ертөнцийн дуу аялгуу нь биднийг Бурхан луу эргэн очиход хөтлөдөг. Хэрвээ бид энэ Үг буюу аялгууны урсгалтай ямар нэг харилцаа холбоо тогтоож чадвал тэр цагт Бурханыг яаж олохоо мэднэ, эсвэл холбоо тогтоож чадна.Энэ дуу аялгуутай холбогдож чадсан хүмүүсээс амьдралд нь асар их хувирал өөрчлөлт гарахыг үзээгүй хүн нэг ч үгүй. Үүнийг л бид "гэгээрсэн хүн" гэдэг. Бид зөвхөн оюун санааны хувьд төдийгүй материаллаг болон ер нь бүх талаараа хөгжин дэвждэг юм.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

No comments: