Tuesday, October 21, 2008

БИД БУРХНЫ ХҮҮХДҮҮД














Үг. Л.Энхтайван Ая. Д.Дүгэр

Эхлэлгүй төгсгөлгүй мөнхийн настай
Эгнэшгүй ханьцашгүй үнэний ёстой
Энэхэн замбуулинг ивээх увидастай
Эгэлхэн даруухан Гэгээрсэн Багштай

Тиймээ бид нар Бурхны хүүхдүүдээ
Тэргүүлэшгүй цагийн гэрлийн цацрагаа
Тиймээ бид нар Диваажны хүмүүсээ
Тэнцэшгүй огторгуйн аялгуун урсгалаа

Сэргэлэн жавхаалаг баяр баясгалантай
Сэлүүхэн уужуухан ухаан бодолтой
Гэрэл аялгуу гүнлэн бясалгалтай
Гэгээхэн цагаахан ариухан сэтгэлтэй

Тиймээ бид нар Бурхны хүүхдүүдээ
Тэргүүлэшгүй цагийн гэрлийн цацрагаа
Тиймээ бид нар Диваажны хүмүүсээ
Тэнцэшгүй огторгуйн аялгуун урсгалаа

Аз жаргал цог хийморь аяндаа бүрэлдсэн
Аврал Хайрын Номын цогцостой
Амгалан жаргаланг цогцлоох жамтай
Аръяабал Бурхны Энэрэхүйн сургаалтай

Тиймээ бид нар Бурхны хүүхдүүдээ
Тэргүүлэшгүй цагийн гэрлийн цацрагаа
Тиймээ бид нар Диваажны хүмүүсээ
Тэнцэшгүй огторгуйн аялгуун урсгалаа

No comments: