Thursday, October 23, 2008

Төгс Гэгээрсэн Их Багшийн өдрийг тохиолдуулан Эрдэнэт хотод тавьж буй "Өөрөөр Амьдарцгаая" цуврал лекцууд



Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өдөр болох 10-р сарын 25-ны өдрийг угтан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэгийн Эрдэнэт хот дахь салбарын номын ах эгч нар "Өөрөөр Амьдарцгаая" уриан дор дэлхийн дулаарал түүнээс гарах арга замууд сэдвээр багш сурагчид болон оюутнуудад лекци уншиж байна.

Tuesday, October 21, 2008

БИД БУРХНЫ ХҮҮХДҮҮД














Үг. Л.Энхтайван Ая. Д.Дүгэр

Эхлэлгүй төгсгөлгүй мөнхийн настай
Эгнэшгүй ханьцашгүй үнэний ёстой
Энэхэн замбуулинг ивээх увидастай
Эгэлхэн даруухан Гэгээрсэн Багштай

Тиймээ бид нар Бурхны хүүхдүүдээ
Тэргүүлэшгүй цагийн гэрлийн цацрагаа
Тиймээ бид нар Диваажны хүмүүсээ
Тэнцэшгүй огторгуйн аялгуун урсгалаа

Сэргэлэн жавхаалаг баяр баясгалантай
Сэлүүхэн уужуухан ухаан бодолтой
Гэрэл аялгуу гүнлэн бясалгалтай
Гэгээхэн цагаахан ариухан сэтгэлтэй

Тиймээ бид нар Бурхны хүүхдүүдээ
Тэргүүлэшгүй цагийн гэрлийн цацрагаа
Тиймээ бид нар Диваажны хүмүүсээ
Тэнцэшгүй огторгуйн аялгуун урсгалаа

Аз жаргал цог хийморь аяндаа бүрэлдсэн
Аврал Хайрын Номын цогцостой
Амгалан жаргаланг цогцлоох жамтай
Аръяабал Бурхны Энэрэхүйн сургаалтай

Тиймээ бид нар Бурхны хүүхдүүдээ
Тэргүүлэшгүй цагийн гэрлийн цацрагаа
Тиймээ бид нар Диваажны хүмүүсээ
Тэнцэшгүй огторгуйн аялгуун урсгалаа